САМРЫН ХОРИО ТАВИГДСАН ГЭХ ЦУУРХАЛ ДЭГДЭЭЖ, ИРГЭДИЙГ ХУУЛЬ БУС ЗҮЙЛД УРИАЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
2021-09-26 10:43

Самрын хорио тавигдсан гэсэн худал цуурхалд автахгүй байхыг уриалж байна

Монгол улсын газар нутгийн 5.6 хувийг ойн сан бүхий газар эзэлдэг. Хуш модны самар нь экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна ойд амьдардаг олон зүйл амьтан, шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг.

Хуш модны самрыг журамд зааснаар 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцсэн хугацаа юм.

Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул түүнийг түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалж байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээж ДАХИЖ УРГАХААРГҮЙ гэмтээдэг.

Хүн нийт ургасан самрын 30 орчим хувийг л авч ашиглаж, 30 хувийг нь зэрлэг гахай, хэрэм, баавгай, жирх, булга гээд хушны самраар хооллодог ойн амьтдад, 40 хувийг нь байгальд үрийг нь үлдээж нөхөн сэргэх үр болж үлдээх нь зохимжтой.

Самар түүж байгаа иргэд ойд хог хаягдлаа орхин ойг бохирдуулан, ан амьтныг үргээж, түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймд самар түүх хорио тавигдсан мэтээр хүмүүсийн дунд худал цуурхал дэгдээж иргэдийг хууль бус үйл ажиллагаанд автахгүй байхыг уриалж байна.

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.