ОРХОН ГОЛЫН ОНГОЦТОЙН 220 М ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО
2021-09-27 10:37

ОРХОН ГОЛЫН ОНГОЦТОЙН 220 М ГҮҮР АШИГЛАЛТАД ОРЛОО

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, Цагаан голын 30 метр урт төмөрбетон гүүр, 6.3 км хайрган хучилттай авто замын барилгыг 2021 оны 09 дүгээр сарын 24-нд ашиглалтад хүлээн авлаа.  

Төмөр бетон гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг “ГБЭТ” ХХК боловсруулсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчээр “Мотор сервис” ХХК, техник технологийн хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын баг ажилласан байна.

Зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг 2019-2021 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөж, гүйцэтгэгч байгууллага 8.6 тэрбум төгрөгийн өртгөөр гэрээнд заасан хугацаандаа ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад орууллаа.

Зам, гүүрийн хөдөлгөөн нээх ёслолд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, ард иргэдийн төлөөлөл болон гүйцэтгэгч компани, хяналтын зөвлөх баг оролцов.

Тус зам, гүүр ашиглалтад орсноор аялал жуулчлалын бүс нутаг, орон нутгийн хөгжилд чухал дэмжлэг болж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.