ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОРГУУЛИЙГ “E-MONGOLIA”-Р ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2021-09-29 09:10

E-Mongolia

УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон.

Тэгвэл жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой болсон гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Тус үйлчилгээг авахын тулд жолооч “e-Mongolia” системд

  1. Нэвтрэх
  2. Жолоодох эрх, тээврийн хэрэгсэл
  3. Тээврийн хэрэгсэл
  4. Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөөрэй.

Хэрвээ “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал тулгамдаж байгаа бол 11-11 лавлах утсанд холбогдож, 1 гэсэн товчийг дарж, шууд оператортай холбогдож, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж.

Мөн Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төв өөрийн биеэр хүрэлцэн ирж, тус үйлчилгээг авах боломжтой гэв.

E-MONGOLIA СИСТЕМД НЭВТРЭХ ЗААВАР

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.