ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ОРОС ХЭЛ СУДЛАЛЫН 37 ДАХЬ ТӨВ НЭЭГДЭВ
2021-09-30 10:25

ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны  Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн  Амгалан Ринчинович Базархандаев болон Россотрудничество төлөөлөгчийн газрынхан энэ сарын 25-28-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан.

No description available.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын булгэмийн орлогч дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар Төрийн хошой шагналт, зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд Улаанбаатар дахь "Русский Дом"-ын дэргэдэх Орос хэл судлалын  37 дахь төвийг нээлээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн хоёрдугаар сургуулийн төгсөгч бөгөөд ийнхүү төрөлх сургуульдаа Оросын Соёл, шинжлэх ухааны төвийн дэргэдэх “Орос хэлний төв”-ийг байгууллаа. 

No description available.

Үүнтэй холбоотойгоор Оросын Соёл, шинжлэх ухааны төвөөс шинээр нээсэн “Орос хэлний төв”-д 3500 ам.долларын өртөг бүхий сурах бичиг, сургалтын материал гарын авлага, орос хэлний үзүүлэн самбар, Оросын сонгодог уран зохиолын дээжис, Орос, Зөвлөлтийн шилдэг зохиолчдын ном зохиолоос гардуулан өглөө.

Төвийн нээлтийн үеэр Говь-Алтай аймгийг ОХУ-ын  Сибирийн төв Новосибирск хоттой хамтын ажиллагаатай болгоход, түүнчлэн хоёр орны бүс нутгийн сургуулиудын хооронд шефийн харилцаа тогтоож, багш, сурагч солилцооны хөтөлбөрт хамруулж, харилцан туршлага солилцон хамтран ажиллах, ОХУ-ын их, дээд сургуулиудад нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд бодитой дэмжлэг үзүүлж ажиллахаа ОХУ-ын Элчин сайдын яамны зөвлөх,  ОСШУТ-ийн захирал, Оросын Хамтын ажиллагаа нийгэмлэгийн тэргүүн Амгалан Ринчинович Базархандаев, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан нар илэрхийлж, холбогдох албаны төлөөллүүд санамж бичигт гарын үсэг зурлаа.

-"Сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийн аймгуудын шилдэг тэргүүний сурагчдыг шалгаруулан ОХУ-ын зардлаар хар далайн “АРТЕК” хүүхдийн зусланд амруулах, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж нээгдлээ" хэмээн уралдааныг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.

Энэ удаа Говь-Алтай аймгаас “Песни прекрасного далёка” орос дуу, уран уншлагын уралдааны шилдэг оролцогч, Алтай хотын Нэгдүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Азжаргал ОХУ-ын “АРТЕК” хүүхдийн зусланд 21 хоног амрах эрхийн бичгээр шагнуулав.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.