АРХАНГАЙН ӨЛЗИЙТ СУМАНД 180 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ БАРЬЖ БАЙНА
2021-10-04 12:04

Архангай аймгийн Өлзийт суманд сургуулийн 180 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барьж байнаБШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.

790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг "Ди Ти И Эм Строй" ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч энэ ондоо багтааж ашиглалтад оруулна гэдгээ барилгын инженер мэдэгдлээ.

Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөг хийгдэж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.