ЦЭЦЭЭ ГҮН РҮҮ АВИРСАН ДОЛООН ХҮНИЙ НЭГ НЬ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2021-10-03 15:21

Цэцээ гүн”-ий чиглэлд 1000 багш аялнаДолоон иргэн өчигдөр өдрийн 12:30 цагийн орчим Цэцээ гүний чиглэлд ууланд авираад буцаж буух үед 19:00 цагийн орчим 33 настай эрэгтэй төөрчээ. Түүнийг төөрсөн тухай дуудлагыг тухайн өдрийн  23:00 цагт нийслэлийн онцгой байдлын албанд өгсөн байна.

Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт өнгөрсөн шөнийн 23:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.