“CTRL+S” ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯН ЭХЭЛЛЭЭ
2021-10-05 13:26

Капитрон банкУхаалаг ирээдүйн зүгт” уриатай Капирон банк нь Монгол улсын банк санхүүгийн салбарт өөрийн өнгө төрх, бүтээгдэхүүн үйлчилгээ, алсын хараагаараа харилцагч үйлчлүүлэгч нарынхаа итгэлийг хүлээн өдгөө 20 жилийн ойгоо угтаж байна.

Капитрон банк нь 20 жилийн ойгоо тохиолдуулан харилцагч нараа урамшуулах, санхүүгийн боловсрол олгох, хурамтлалын зөв дадал суулгах зорилгоор 20 азтай харилцагч шалгаруулах “CTRL+S” хадгаламжийн урамшуулалт аянаа 2021.10.01-нээс 2021.12.30-ны хооронд зарлалаа.

Аяны хугацаанд ухаалаг харилцагч та Капитрон банкны аль ч салбарт хандан:

  • “52 долоо хоног” , “26 долоо хоног” хадгаламж
  • “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж
  • “Урьдчилсан хүүт хадгаламж”
  •  “Энгийн хугацаат хадгаламж”
  • “Урамшуулалт хадгаламж”
  • “Цалингийн хуримтлал” –аас сонгон хадгаламжаа нээлгээд, 100,000 төгрөгийн орлого тутамдаа 1 сугалааны эрх авч, урамшуулалт аяндаа оролцох боломжтой.

Өөрийн хадгаламжиндаа тогтмол орлого хийн, хуримтлал үүсгэж чадсан ухаалаг 20 харилцагч та “ХАГАС ПАССИВ ХАУС”, “ЦАХИЛГААН АВТОМАШИН” болон бусад шагналыг урамшуулал болгон аваарай.

Хадгаламжийн урамшуулалт аянтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Капитрон банкны www.capitronbank.mn –ээс аваарай.  

20 жил 20 азтай харилцагч – КАПИТРОН БАНК

“CTRL+S” ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.