"НАНДИН НАС-3" 10 САРЫН 11НЫ ӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
2021-10-05 18:16

"Нандин нас-3" киноны жүжигчин Ганбатын Мөнхтэнгэртэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

No description available.

- Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

Сайн байцгаана уу. Намайг Ганбатын Мөнхтэнгэр гэдэг. Нийслэлийн 33-р сургуулийн 9-р ангид сурдаг.

- Хэзээнээс “Төгс хөгжил” продакшнд хамрагдсан бэ

ТХ продакшинд 2020оны 5 сарын 10 нд орж байлаа.

- Кино уран бүтээлд оролцсон анхны сэтгэгдлээ хуваалцаач

Анх "Нандин нас-2"кинонд туслах дүр авч байхдаа маш их сандралтай, догдлолтой байсан ч энэ бол миний хүсэл мөрөөдөлдөө хүрэх эхний алхам байсан болохоор чадна гэсэн итгэлээр дүүрэн орж байлаа.

- “Нандин нас 3” уран сайхны кинонд ямар дүр бүтээсэн бэ? Дүрийнхээ талаар ярихгүй юу?

"Нандин нас-3"киноны дүрийн хувьд бол 1990 оны нийгмийг харуулсан. Атаман гэдэг үг нь хэдийгээр танхай балмад гэж ойлгодогч уг киногоор хүмүүжилтэй, гэнэн цайлган, бусдад зөв зүйлийг харуулахыг зорьсон атаманы дүрийг гаргасан.

No description available.

- Зураг авалтын тухай ярихгүй юу?

Киноны зураг авалтыг хийхээр манай хамт олон Увс аймгийг зорьсон. Зөндөө олон газраар явж, маш олон дурсамжийг бүтээж, адал явдлаар дүүрэн, гайхалтай байсан.

“Нандин нас3” киноны онцлог гэвэл юу хэлэх вэ

Энэхүү киног ТХ продакшны 10 жил ойд зориулан бүтээж, өсвөр үеийнхний асуудал, бэрхшээл, баярт үйл явдал, өрсөлдөөн бүхий л зүйлийг гайхалтайгаар харуулсан.

No description available.

No description available.

 - Энэ киноноос хүүхдүүд ямар сургамж авч үлдэх бол?

Манай киног үзсэнээр бие биенээ хайрлах, найзууд гэдэг үгийн утга учир, зөв хандлага, төлөвшил, олон зүйлүүдийг ухаарч ойлгох болноо.

- Баярлалаа, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөр, ажил амьдралд нь амжилт хүсье.

Эцэст нь хэлэхэд тусалж дэмжсэн багш, найруулагч, хамтран тоглосон найз нөхдөдөө, гэр бүлийнхэндээ талархсанаа илэрхийлье. "Нандин нас-3" 10 сарын 11 нд киноны нээлт болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zolboo (192.82.82.68)
    ymar mundag huuhed we amjilt husiii
    2021 оны 10 сарын 05 | Хариулах
  • Отгонцэцэг (66.181.161.105)
    Гоё кино гэж бодож байна аа нээрээ нандин нас гоё кино шүү
    2021 оны 10 сарын 05 | Хариулах
  • А (192.82.81.230)
    Гоё шүү
    2021 оны 10 сарын 05 | Хариулах
    • Отгонцэцэг
      надад маш гоё
      2021 оны 10 сарын 05