2022 ОНД УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН 204 КМ АВТО ЗАМЫН ЗАСВАР, НЭМЭЛТ 2 ЭГНЭЭ ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО
2021-10-06 11:11

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 3-р сард  эхлүүлж, хэсэгчилсэн байдлаар зам хаана | МОНГОЛ ТВЭнэ ажил Азийн хөгжлийн банкны 60.0 сая ам.долларын, мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 137.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй. Өнөөдрийн байдлаар хуучин замыг шинэчлэн засварлах ажлын 1, 3, 5 дугаар багц ажил 90 хувьтай, зорчих хэсгийг ашиглалтад оруулжээ.

Мөн 2, 4 дүгээр багцын ажлын гэрээг цуцалж, шинээр байгуулах ажил хийгдэж буй аж. Нэмэлтээр хоёр эгнээ автозам барих ажлын далан, ухмал, суурийн доод үе, гүүр барих ажил болон инженерийн, шугам, сүлжээ, газар чөөлөөлөх ажлууд хийгдэж буй юм байна.

Ирэх 2022 онд 117 тэрбум төгрөгөөр хуучин замыг шинэчлэн засварлах ажлын 1, 3, 5 дугаар багцыг дуусгаж, 2, 4 дүгээр багцын ажлын гэрээг байгуулж, гүйцэтгэх ажил хийгдэх нь. Мөн нэмэлт хоёр эгнээ авто зам байгуулах ажлыг 40 хувьд хүргэж, бэлтгэл суурийн үеийг хийж гүйцэтгэх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.