УРГАЦ ХУРААЛТ 26.4 ХУВЬ, ХҮНСНИЙ НОГООНЫ ХУРААЛТ 65-70 ХУВЬТАЙ БАЙНА
2021-10-08 12:12

Covid-19: Газар тариалан эрхлэгчдэд ЗӨВЛӨГӨӨ

Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65-70 хувийн явцтай байна.   

Сэлэнгэ аймаг энэ жил 136 мянган га талбайд улаанбуудай тариалсан. 2021 оны ургац тогтоолтын дүнгээр аймгийн хэмжээнд нэгж га талбайгаас 15 цн ургац хураан авах урьдчилсан тооцоотой байгаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 55.7 мянган га талбайг ангилан хадаад байна.

Ургац хураалт 41,2 хувьтай байна

Мөн 99.7 мянган га-аас 145.2 мянган тонн улаанбуудай, 13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс, 6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо, 22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал, 22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.