ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧЛИЙГ E-POLICE АППЛИКЕЙШНЭЭР МЭДЭЭЛЭХ БОЛОМЖТОЙ
2021-10-08 11:50

E-Police - Apps on Google Play

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй талаарх  мэдээллийг E-Police гар утасны аппликейшнийг ашиглан мэдээлэх боломжтой боллоо.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг.

Үүний улмаас түгжрэл үүсэж, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “E-Police” аппликейшнийг нэвтрүүлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.