ХЭҮК-ЫНХОН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2021-10-09 12:08

ХЭҮК - Хүний эрхийн Үндэсний КомиссХЭҮК-ын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлын баг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Энэхүү шалгалтын хүрээнд Төрийн албаны тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан эсэх, хөдөлмөрийн харилцаанд хүйсээс нь хамааруулж ялгаварласан, халсан тушаал гарсан эсэх болон бусад асуудлаар аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай нүүр тулсан ярилцлага хийж, тайлбар, тодруулга авсан байна. 

Аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудтай уулзаж Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, хөдөлмөрлөх эрхийн асуудлаар ярилцжээ.

Түүнчлэн аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншиликтэй уулзаж хөдөлмөрлөх эрх, зөрчил, эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд санал солилцсон байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.