БНИУ-ЫН МИЛАН ХОТНОО МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭВ
2021-10-13 08:50

Милан хотод Монгол Улсын өргөмжит консулын газар нээгдлээЭнэ сарын 7-нд Италийн Милан хотод Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгджээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Элчин сайд Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Итали Улсын Ломбарди мужид суух Өргөмжит консул Паоло Бонеттид Өргөмжит консулын Патентыг гардуулсан байна.

Элчин сайд Ц.Жамбалдорж Өргөмжит консулын газрыг нээж хэлсэн үгэндээ Италийн эдийн засаг, худалдааны төв, аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй Милан хотод Монгол Улсын Өргөмжит консул томилогдож буй нь тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөвхөн консулын төдийгүй хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.