ӨМНӨГОВЬ АЙМАГ ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДДЭЭ ЭМЧ ХАЙЖ БАЙНА
2021-10-13 09:30

ӨМНӨГОВЬ | Сэжигтэй гэх иргэн Д болон 42 хүний шинжилгээ бүгд СӨРӨГ гарчээХалдварын тархалт өндөр байгаа Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн Шуурхай штаб хуралдаж холбогдох газаруудад дараах үүрэг өглөө. Үүнд өрхийн эмнэлгүүдэд гэрээгээр эмч нар нэмж ажиллуулахаар болсон байна. Мөн үзлэг шинжилгээ явуулж байгаа "Нэг цэгийн үйлчилгээ"-г нэмж 1 болон 6-р багийн төвүүд дээр нээхээр болжээ. Үүнээс гадна утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх ахмад эмч нарын баг байгуулан гэрээгээр ажиллуулах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болсон байна. Халдвар авсан иргэдийг оношлох, үзлэг эмчилгээнд хамруулах ажлыг цаг алдалгүй чирэгдэлгүй зохион байгуулахыг Даланзадгад сумын Онцгой Комисс дарга Х.Батболд, Эрүүл мэндийн газар дарга Г.Шижиртуяа болон холбогдох байгууллагат аймгийн Онцгой Комиссын Шуурхай Штабаас үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.