ЭХЭМҮТ, ХОЁРДУГААР ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛИЙГ 55 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИНА
2021-10-14 08:54

Эх үрийн нандин холбоог илэрхийлсэн хөшөө ЭХЭМҮТ-д сүндэрлэв

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ирэх оны төсвийг сэтгүүлчдэд танилцуулсан. Тэрээр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэх бүрэн боломжтой. Учир нь гуравдугаар шатны эмнэлгүүд болон аймаг, дүүргийн эмнэлгүүд өөрийн ТУЗ-тэй болж, төсвөө өөрсдөө хянан зарцуулах эрхтэй болсон. Жишээ нь Арьсны өвчин судлалын үндэсний төв өнгөрсөн онд 300 сая төгрөгийн ашигтай ажилласан. Энэ мөнгийг өмнө нь улсын төсөв рүү татдаг байсан бол одоо тухайн эмнэлгийн ТУЗ хараат бусаар шийднэ гэсэн юм.

Хоёрдугаар амаржих газарт амаржихаар очсон эх учир битүүлгээр амиа алджээ

 

Мөн тэрээр “Ковид-19-өөр өвдсөн өвчтөний биеийн байдлаас хамааран өөр өөр зардал зарцуулдаг. Хөнгөн өвчтөнүүдэд тус бүр 160 мянган төгрөг, нэн хүнд бол 7.9 сая төгрөг зарцуулах тушаал бий. Гэхдээ нэн хүнд өвчтөнүүдэд үүнээс илүү зардал гаргадаг. ECMO аппаратны нэг сет л гэхэд 35 сая төгрөгийн үнэтэй. Манай улсад халдвар авсан нийт 400 мянган иргэн бий. Тэдний 0.3 хувь нь нэн хүнд өвчтөнүүд байна. Хөнгөн өвчтөнүүдэд хүнд буюу сэхээний тасагт эмчлүүлж буй өвчтөний зардлыг гаргах вий гэсэн хардлага байна. ЭМЯ болон ЭМДЕГ-аас шаардлагатай бол шалгалт хийж, өвчтөнүүдийн өвчний түүхийг үздэг тул энэ хардалт үндэслэлгүй. Манай улсын нийт эмнэлгийн орны тоо 27 мянга. Үүнд сувиллын орыг ч оруулсан. Энэ үзүүлэлтээр бид Азийн орнууд дунд дээгүүрт жагсдаг. Эдгээрийн 50 хувьд ковидын өвчтөнүүдийг хүлээн авч, бүх эмнэлэгт ковидын эсрэг эмчилгээг хийж байна. Өрхийн эмнэлгийн нэг хүнд ногдох зардал 15 мянга байсныг 30 мянга болгон нэмсэн. Бүх эрүүл мэндийн байгууллага санхүүжилтийнхээ 70 хувийг сарын эхэнд Сангийн яамнаас авдаг тул хөрөнгө мөнгө дутах ёсгүй” гэв.          

Ирэх онд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор дараах төслүүдийг хэрэгжүүлнэ:

  • Эх нялхсын өргөтгөл шинэчлэл 37.3 тэрбум
  • Хоёрдугаар төрөх эмнэлгийн өргөтгөлд 18 тэрбум төгрөг тус тус зарцуулна.              

ХӨСҮТ-ийг шинэчлэхэд нийт 300 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Улсын төсвөөс бүгдийг шийдэх боломжгүй тул зээл тусламжаар шийдэх юм байна.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.