МҮБХ ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ БҮГД ИРЭХЭЭР ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛХЭЭ АМЛАВ
2021-10-14 09:50

Бөхийн өргөө үүдээ нээлээМонголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага авч наймдугаар сарын 18-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу явуулсан билээ.

Эхний шинжилгээний буюу 17 бөхийн хариу МДЭҮБ-д өнгөрсөн есдүгээр сарын 16-нд ирсэн бөгөөд үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу энэ сарын 11 болон 13-нд илгээжээ.

Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын болон бусад холбогдох дүрэм журмын дагуу бүх шинжилгээ бүрэн ирэхээр МДЭҮБ-аас МҮБХ-д ирүүлэх аж.

Иймд бүгд ирсэн даруйд МҮБХ-ноос олон нийтэд нээлттэй хүргэх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.