1303 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, 18 ХҮН НАС БАРАВ
2021-10-19 11:36

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Сүүлийн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1303-аас нь Covid-19 илэрчээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 720 нь Улаанбаатар хотод,
  • 583 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн энэ хугацаанд 6710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол 0-80 насны 18 хүний архаг хууч өвчин Covid-19-тэй хавсарсны улмаас нас  баржээ. Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас нийтдээ 1501 хүн нас бараад байна. Улсын хэмжээнд 18464 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 51302 нь гэрийн хяналтад байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9056
  • Хүндэвтэр – 6581
  • Хүнд – 2174
  • Маш хүнд – 383 хүн байна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.