ДЭЛХИЙН ЗАРИМ УЛС ВАКЦИНЫ ХОМСДОЛД ОРООД БАЙХАД МАНАЙ УЛС БҮХ ИРГЭДЭЭ ГУРАВДУГААР ТУНД ХАМРУУЛАХ НӨӨЦТЭЙ БАЙНА
2021-10-25 14:02

Coronavirus In Mongolia Female Doctor Portrait Hold Protect Face Surgical  Medical Mask With Mongolia National Flag. Illness, Virus Covid-19 In  Mongolia, Concept Photo Stock Photo, Picture And Royalty Free Image. Image  143694381.Ковид-19 цар тахал дэлхий нийтийг айлгаж, сандаргасан хэвээр л байна. Дэлхийн олон улс оронд зүсээ хувилган тархсаар байгаа энэхүү цар тахал нэг хэсэгтээ хүн төрлөхтөнийг орхихгүй нь тодорхой болж буйг эрдэмтэн судлаачид хэлсээр байна. Манай улсад ч ялгаагүй альфа, дельта вирусын тохиолдлын тоо буурахгүй байгаа юм. Манай улстай хил залгаа оршдог ОХУ л гэхэд дахин хөл хорио тогтоох хэмжээнд хүрсэн бол саяхан л энэхүү цар тахлыг нам дарлаа хэмээн мэдэгдэж байсан Хятад улсад тохиолдлын тоо эрс нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэллээ. Нэг хэсэгтээ хүн төрлөхтөнийг хороож ээрэх оронавируснаас хамгаалах цорын ганц арга бол вакцин. Ийм учраас дэлхийн улс орнууд иргэдээ вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалсаар байна. Эхний хоёр тунд хамрагдсан иргэд нэмэлт буюу гуравдугаар тунгаа хийлгэсэн тохиолдолд коронавирусний эсрэг дархлаа нь илүү тогтож, халдвар авсан ч амь насаа алдах эрсдэлээс мултарч байгааг эмч нар ч, эрдэмтэд ч хэлж байгаа. Иймээс манай улс иргэдээ оронавирусний эсрэг вакцины гуравдугаар тунгаа хийлгэхийг уриалж, иргэдийг өөрт ойрхон вакцинжуулалтын цэгт очоод гуравдугаар тунгаа хийлгэх боломжоор хангаад байна. 

202 Mongolia Flag Videos and HD Footage - Getty Images

Нэмэлт гурав дахь тун хийлгэх иргэд коронавирусний эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай  юм билээ. Ингээд шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж байна. Тиймээс иргэдп та бүхэн өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж коронавирусний эсрэг вакциныхаа гурав дахь тунг хийлгэх нь юм. Мэдээлэл өгөхөд аз болж манай улсад коронавирусний эсрэг вакцины  нөөц хангалттай байгаа гэж байна.

Mongolia flag with Coronavirus Covid-19 concept. Doctor with blue  protection medical gloves holds a vaccine bottle. coronavirus covid 19  vaccine resea Stock Photo - Alamy

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр  нийт 5 сая 730 мянган вакцин татан авсан гэж буй. Иймээс долоо хоног бүр хуваарь гарган, "Файзер" вакциныг гурав дахь тунд ашиглаж байгаа аж. Тэгэхээр иргэн бүр гурав дахь тунг хийлгэх боломжтой бөгөөд вакцины хомсдол үүсэхгүй юм байна. Гэтэл дэлхийн зарим улс оронд вакцины нөөц тасалдаж иргэдээ вакцинжуулах боломжгүй байдал үүсээд буй. БНАСАУ дэлхийн зарим улс оронд коронавирусний вакцины нөөц хангалтгүй байхад зарим нь вакцин нөөцөлж буй явдлыг НҮБ-ын чуулганы үеэр шүүмжилж байсан удаатай. Тэр бүү хэл дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн үеэр БНАСАУ вакциныг дэлхий даяар тэгш хуваарилахад хувь нэмрээ оруулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриалж байсан. Нөхцөл байдал ийм байсан ч Монгол Улсын Засгийн газар бүх иргэдээ коронавирусний эсрэг вакцины 1,2 –р тунд бүрэн хамруулахад анхаарч ажиллаж чадсан. Харин одоо бүр нэмэлт буюу 3-р тунд нь хамруулах гэж хичээж, вакцины нөөцийг ч хангалттай бэлдээд байна.

Ж.ХИШИГ


 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.