“ТАЛЫН ТҮМЭН АДУУ”-НЫ БАЯР ЭХЭЛЛЭЭ
2021-11-19 10:15

Талын түмэн адуу - Аялал

Дотоодын өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ.Уг арга хэмжээ өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм. Энэ удаа 7 дахь болох үйл ажиллагаанд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт зохиохоор төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.