"ДЭРЭН" КЛУБЫН ӨСВӨРИЙН ХӨЛ БӨМБӨГИЙН БАГ ЕВРОПЫГ ЗОРИВ
2021-11-16 09:00

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчдийн баг даваа гарагт /2021.11.15/ Европыг зорилоо.

Өсвөрийн хөлбөмбөгчид “Боруссиа Дортмунд” клубын бэлтгэлд хамрагдан хамтарсан сургуулилт хийж германы багш дасгалжуулагч, өсвөрийн тамирчдын арга барил, туршлагаас суралцах юм байна.

Тэд дараа нь “Барселона”, ПСЖ, “Валенсия” зэрэг клубын өсвөрийн багууд өрсөлдөх “Серф кап” тэмцээнд оролцож ур чадвараа сорих юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.