ИРЭХ 12 САРААС ЭХЛЭН ОХУ УЛААНБААТАР РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ
2021-11-22 13:37

ОХУ нисэх онгоцны буудлуудаа алдартнуудын нэрэмжит болгоно | News.MN

ОХУ арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол улстай  нислэгээ сэргээж, Куба, Мексик, Катартай хуваарьт нислэгүүддээ тавьсан хязгаарлалтаа цуцалжээ. Энэ талаар Оросын коронавирусний халдвартай тэмцэх штабаас өчигдөр мэдээлсэн байна. 

Ингэснээр

  • Аргентин руу Москва - Буэнос-Айрес 
  • Бразил руу  Москва - Рио-де-Жанейро 
  • Коста-Рика руу Москва-Сан-Хосе
  • Бангладеш руу Москва-Дакка чиглэлд тус бүр долоо хоногт хоёр удаа,
  • Монгол руу Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт гурван удаа, Улаан-Үүд, Красноярск, Эрхүүгээс тус бүр нэг удаа нисэх боломжтой болжээ.

Эх сурвалж: ТАСС 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.