МАРГААШ “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЭХЛҮҮЛНЭ
2021-11-24 15:02

 

Экспортолж буй мах махан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсэн байна“Өвлийн идэш 2021” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас 12 дугаар сарын 2-ныг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэх зорилгоор зохион байгуулж буй худалдааны үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулах юм. Мөн шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр зарна.

Иргэдийн цагийг хэмнэх үүднээс “Монгол шуудан” компанийн хүргэлтийн үйлчилгээгээ санал болгож байна. Тодруулбал, тус компанийн үйлчилгээг ашиглан өвлийн идшээ орон нутгаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл хүргүүлэн авах боломжтой. 
 

“Өвлийн идэш 2021” худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, орон нутгийн удирдлага, ХХААГ хамтран зохион байгуулж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.