ИРЭХ ОНЫ 6 САРД МАН-ЫН ИХ ХУРАЛ БОЛЖ, Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ БАТЛАМЖЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
2021-11-24 15:39

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана | News.MN

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар намын Их хурлыг товыг тогтох болон намын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжлах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Бага хурал энэ оны зургаадугаар сарын 25-нд хуралдаж, намын даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгосон хэдий ч одоог хүртэл батламжлаагүй. 

МАН-ын дүрэмд Намын Их хурлаар намын даргыг сонгоно гэж байсан ч дүрмийн 20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгоно гэж заажээ. 

Энэ дагуу Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон билээ.


НЭМЭЛТ:

Удирдах зөвлөлийн хурал өндөрлөлөө.  Хуралдаанаар:

  • Намын XXX их хурлын хуралдааныг ирэх 12 дугаар сарын 6-ны өдөр хуралдуулахаар тогтлоо. 
  • Монгол Улсын Засгийн газраас “Ковидын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын төслийг танилцууллаа.
  • МАН-ын намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг хууль эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэх бодлого, авилга хүнд суртлыг бууруулах бодлого хөтөлбөрүүдийг хэлэлцлээ. 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.