ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 1 М.КВ БУУРАВ
2021-11-25 11:28

Тансаг” зэрэглэлийн орон сууцанд стандарт шаардлагатайОрон сууцны үнийн ерөнхий индекс аравдугаар сарын байдлаар 1.416 нэгж хүрч, өмнөх сараас найм орчим хувиар өссөн байна. Үүнд шинэ болон хуучин орон сууцны үнийн индекс өссөн нь нөлөөлж байна.

Тухайлбал: дээрх индексүүд энэ оны наймдугаар сарын уналтаас хойш огцом өсөж байгаа аж. Нийслэлд захиалга авч буй шинэ орон сууцны үнэ тайлант хугацаанд өмнөх сараас бага зэрэг буурч, нэг метр квадрат нь 2.77 сая төгрөг хүрсэн байна.

Харин өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өсжээ. Ойрын хугацаанд орон сууцны үнэ буурахааргүй байна гэж салбарынхан үзэж байна.

Чингэлтэй дүүрэгт дундаж үнэ гурван сая төгрөг болж, өмнөх сараас 4.5 хувиар буурсан нь бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн их унасан үзүүлэлт боллоо. Тус дүүргийн стандарт зэрэглэлийн орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлснийг “Тэнхлэг зууч” онцоллоо.

Харин Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт захиалга авч буй шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр дүнтэй буюу нэг метр квадрат нь дунджаар 3.6 сая төгрөгт хэлбэлзэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.