ДАЛАНЗАДГАДАД 1200 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 200 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙГ АШИГЛАЛТАД ОРНО
2021-12-15 10:58

Өмнөговь аймгийн төв Даланзадгадад ирэх онд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулна.

Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар ирэх онд хийх ажлууд болон төсвөө хэлэлцсэн байна. Хуралдаанаар Гурвансайхан хороололд барьж байгаа 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахаар боллоо. Мөн 1, 3, 5, 7 дугаар сургууль, 8, 23 дугаар цэцэрлэгийн засварыг хийх юм.

Ташрамд, өнгөрөгч онд тус суманд 8599 өрхийн 27858 иргэн тоолуулсан байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.