ИРЭХ БЯМБА, НЯМ ГАРАГТ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЖҮДО БӨХИЙН УАШТ БОЛНО
2021-12-21 14:22

 Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 25-26-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан орон нутагт жүдо бөхийг сурталчлах, Үндэсний шигшээ баг бүрдүүлэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм байна.

newsmedia.mn » Жүдогийн шигшээ багийн дасгалжуулагчид ажлаа хүлээлгэж өглөө

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн Холбоо, Өмнөговь аймгийн жүдо бөхийн холбоо болон бусад аж ахуй нэгжүүд хамтран ийнхүү орон нутагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.