ГОЛЫН МӨСӨНД ЦӨМӨРСӨН МАШИНЫГ 8 ЦАГ АЖИЛЛАН ТАТАЖ ГАРГАВ
2021-12-28 09:24

Хөвсгөл нууранд “Лексус-470” машин живжээАрхангай аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, Цэцэрлэг сумын Чулуут голын мөс цөмөрч, “Лексус-570” загварын суудлын автомашин усанд суужээ.

Энэ талаарх дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:15 цагт өгсөн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн нь 110 км замыг туулан 07:46 цагт очиж, голын мөсөнд цөмөрсөн машиныг 8 цаг 34 минут ажиллаж татан гаргажээ.

Жолооч болон бусад дөрвөн зорчигч өөрсдөө эсэн мэнд гарсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.