МОНГОЛЧУУД СОЛОНГОСЫН КИНО КОМПАНИТАЙ ХАМТРАН ХАГАС ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ КИНО ХИЙЖЭЭ
2022-01-02 11:30

Монголын кино урлагийн зах зээл царцанги, киноны хийц, хэв маяг, зохиол, санаанууд нэг л хэвэнд цутгасан мэт гөлгөр, өгөөжгүй өдийг хүрсэн. Гэхдээ энэ нь кино урлагийнхны буруу биш. Энэ нь эдийн засгийн хувьд ямар ч дэмжлэггүйгээр бор зүрхээрээ өнөөдрийг хүртэл зүтгэсээр кино урлагийн салбараа унагачихгүйхэн шиг тэсэж ирсэнтэй холбоотой.

sol2-723x1024 БНХАУ “Өвлийн олимп”-ын төлөө 13 сая иргэнээ “х.о.р.о.о.ж” байна

Харин сүүлийн үед нээлтээ хийж байгаа, нээлтээ хийх гэж байгаа кинонууд хийц өөрчлөгдөж, олны анхаарлын төвд орж ирж байна. Монголын кино урлагийнхан Солонгосын кино компанитай хамтран хагас тэрбумын өртөгтэй кино бүтээсэн байна. Кино урлаг нь дэлхийн түвшинд хүрсэн Солонгосчуудтай хамтран хийсэн киноны постер өчигдөр цацагдаж эхэлснээр үзэгчдэд хүлээлт бий болгоод байна.  “Сүүдрээр гэтэгч” уран сайхын кино нь Монголын “Тоонот Пикчерс” болон Солонгосын “Фильм фан” кино компаний хамтын бүтээл аж.

Кино багийнхны өгч буй мэдээллээр уг киноны зураг авалт Солонгос болон Монголд жил дамнан хийгдсэн байна. Тодруулбал 2018 оны 11 сард зураг авалт эхэлж 5 сарын турш үргэлжилжээ. Харин киноны нээлт 2020 онд хийгдэхээр төлөвлөгдөж байсан ч “Ковид-19” цар тахалын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулагдаад байсан бол 2022 оны 01 сарын 14-нд нээлтээ хийхээр болсон байна. “СҮҮДРЭЭР ГЭТЭГЧ” уран сайхны кинонд Монгол Солонгосын хамтарсан 200 гаруй уран бүтээлчид оролцсон байна.

sol5 БНХАУ “Өвлийн олимп”-ын төлөө 13 сая иргэнээ “х.о.р.о.о.ж” байна

Тухайлбал, Солонгос талаас жүжигчин SA WOO, LEE SEOL GOO, YANG DO HYUN, MIN JI HYUK, PARK IN HWAN, KIM SUL HEE, ON JIN SUK нар, Монгол талаас жижигчин Э.ПҮРЭВЖАРГАЛ, Д.МӨНХТӨМӨР, Ё.ЦОГ /МУГЖ/, Т.БОРХҮҮ /МУГЖ/, Д.ГҮРСЭД /АЖ/, Ц.ТӨМӨРХУЯГ /МУГЖ/, Б.БАЗАРРАГЧАА /МУГЖ/, А.ЦЭГМИД /СТА/ нар тоглосон аж. Өмнөд Солонгосын кино урлагийн студийн тогтолцоо, формат, зах зээл зэргийг олон улсын кино наадмууд болон

sol6-683x1024 БНХАУ “Өвлийн олимп”-ын төлөө 13 сая иргэнээ “х.о.р.о.о.ж” байна

Холливүүд хүлээн зөвшөөрүүлж чадсан Солонгосчуудтай хамтарч хийсэн кино гэдгээрээ олон нийтийн сонирхолыг нэлээн татаж буй. Найруулагч Бон Жүн-Огийн найруулсан “Шимэгч” кино Оскарын дөрвөн номинацид ялалт байгуулахдаа Гадаад хэл дээрх шилдэг кино, Шилдэг кино зохиол, Шилдэг найруулагч, Шилдэг кино гэсэн хамгийн гол дөрвөн шагналыг хамсан нь дэлхийн нийтийн чихийг дэлдийлгэсэн юм.

sol3 БНХАУ “Өвлийн олимп”-ын төлөө 13 сая иргэнээ “х.о.р.о.о.ж” байна

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.