179 ӨРХИЙН 5261 МАЛ ШҮЛХИЙГЭЭР ӨВЧИЛЖЭЭ
2022-01-04 15:02

Шүлхий өвчин 15 аймгийн 90 суманд гарчээ | News.MNАрхангай аймгийн Ихтамир, Булган, Эрдэнэмандал, Чулуут, Өндөр-Улаан, Цахир, Жаргалант, Цэнхэр, Өлзийт гэсэн есөн суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, Булган сумаас бусад сумдын хязгаарлалтын дэглэм мөрдөгдөж байна. Есөн сумын 18 багт шүлхийн голомт байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 11 өрхийн 177 мал шүлхийгээр өвджээ. Таван малыг устгасан байна. Шүлхий гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 179 өрхийн 5261 мал шүлхийгээр өвчилсөн нь тогтоогдлоо. Үүнээс шинж тэмдэг арилсан 3414 мал байна. Шүлхий өвчин гарсан сумдад давхардсан тоогоор нийт 519 алба хаагч ажилласан. Өнөөдрийн байдлаар байнгын 14, хөдөлгөөнт  9 постонд МЭГ, ОБГ, ЦГ болон сумын ЗДТГ-аас нийт 42 алба хаагч, 9 техниктэй ажиллаж байна

Малын шүлхий гарсан дээрх 9 суманд 716526 малыг вакцинжуулж, голомтын болон сэжигтэй бүсийн 268 өрхийн 147152 м2 хашаа, 84295 м2 бэлчээрийг халдваргүйжүүлээд байна. Мөн устгалын цэгийн 110 м2 талбайг халдваргүйжүүлжээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.