Улаанбаатарт дархлаажуулалтын 38 цэг ажиллана
Баян-Өлгий аймагт өнөөдөр 13:52 цагт газар хөдөллөө. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн хүч 3,9 магнитуд гэх тооцоолол гарчээ.
Газар хөдлөлтийн голомт нь Алтанцөгц сумын төвөөс баруун хойшоогоо 11 км газарт бүртгэгдсэн юм. Иргэдээс авсан мэдээллээр чичирхийлэл Алтанцөгц, Бугат, Өлгий сумд мэдрэгдсэн байна.