СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ДӨРГӨН НУУРЫН МӨС ЦӨМӨРЧ АВТОМАШИН ЖИВЖЭЭ
2022-01-07 12:23

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шандас” гэдэг газар Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг өчигдөр /01.06/ өдрийн 08:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Б-ын эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж гурван метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган таталгаар холбосон бөгөөд таван метр урт, арван метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон. Өнөө өглөө /01.07/ 07:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.