АГААРЫН БОХИРДЫГ БУУРУУЛАХААР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД 3 ӨДӨР "ЭРГҮҮЛД ГАРАВ"
2022-01-10 09:47

Image

Засгийн газрын шийдвэрээр  түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлсэн. Гэвч утаа угаар хэвээр л байна. Сүүлийн өдрүүдэд утаа угаар хэтэрхий их байгааг олон нийт ч өөрсдийн сошиалд шүүмжилсээр байгаа. Ийм учраас төр засаг агаарын бохирдлыг бууруулахаар төрийн албан хаагчдыг гэр хороололд “эргүүлд” гаргаж эхэллээ.

Тодруулбал, Шадар сайд С.Амарсайханы 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн захирамжаар мэргэжлийн хяналт, цагдаа, хороодын Засаг дарга нар хамтран нийслэлийн 6 дүүргийн 99 хороонд өнөөдрөөс ажиллаж эхэлсэн байна. 

Image

Нийт 4000 гаруй албан хаагч 24 цагаар айл өрхүүдэд хяналт тавьж ажиллахаар болсон тухай зарим нэг хэвлэл мэдээлэл бичиж байна. Ингэхдээ төрийн албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр айл өрхүүд түүхий нүүрс, хаймар хэрэглэж байгаа эсэхийг шалгах тухай мэргэжлийн хяналтын байгууллаас мэдээлсэн. 

Гэхдээ агаарын бохирдлын эсрэг утааг бууруулах энэ ажил ердөө л гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ сарын 7.8.9 ний өдрүүдээр дуусав. Харин өнөө өглөө буюу 1 дүгээр сарын 10-ны байдлаар утаа хэвээр... 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.