УВС АЙМАГ ДАХЬ ТҮР ХАМГААЛАН БАЙРЫГ 71,2 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ТОХИЖУУЛЛАА
2022-01-11 08:44

Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг Түр хамгаалан байрыг 71,2 сая төгрөгийн санхүүжилтээр тохижууллаа.

Тодруулбал тавилга, тоног төхөөрөмж, гал тогоо болон унтлагын өрөөний хэрэгсэл, хүүхдийн ном, тоглоом, зөөлөн эдлэл гэх мэт 102 нэр төрлийн хөрөнгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнгөрсөн баасан гарагт хүлээлгэн өгсөн байна. 

Энэхүү тавилга, эд хогшил нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд нийлүүлжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.