ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХӨЛ ХОРИО ТОГТООХ БОЛОН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨН ХЯЗГААРЛААГҮЙ
2022-01-12 15:00

Дорнод аймгийн Онцгой комиссоос хөл хорио тогтоох болон зорчигч тээврийн хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдээллээ.

Харин коронавируст халдвар болон тус халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, эмнэлэгт ирэх ачааллыг бууруулах зорилгоор зарим нэгэн хязгаарлалтын арга хэмжээг 15 хоногийн хугацаанд авч хэрэгжүүлэхээр тогтжээ. Тодруулбал, төрийн байгууллагуудаас олон нийтийг хамруулсан уулзалт, цуглаан, шагнал гардуулах үйл ажиллагааг нэгдүгээр сарын 12-27-ны өдрийг хүртэлх 15 хоногийн хугацаанд хязгаарлаж, бөөгнөрөл үүсгэх олон нийтийг хамруулсан соёл урлаг, спортын үйл ажиллагааг дээрх хугацаанд хязгаарлав. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний байгууллагууд 22.00 цаг хүртэл ажиллах, сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийнхаа иргэдэд уриалж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.