ОМИКРОН ХУВИЛБАРЫН ТАРХАЛТААС СЭРГИЙЛЖ ХОВД АЙМАГ ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРИГЛОЛОО
2022-01-13 11:21

Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж зарим аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож байна.

Тодруулбал Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг өчигдөр гаргав.

Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна. Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалсан байна.

Түүнчлэн Дорнод, Дархан-Уул аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.