13 НАСТАЙ МОНГОЛ ОХИНЫГ ЗОДСОН 4 СОЛОНГОС ОХИНД БҮГДИЙГ НЬ ХҮҮХДИЙН ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ
2022-01-14 09:16

БНСУ-д 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш бүлэглэж зодсон солонгос 4 охиныг яллах шүүх хурал өчигдөр боллоо.

Энэхүү хэрэгт Улсан хотын шүүхээс  2021.11.27-нд  яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан.

Харин энэ хэргийн талаар мэдээлж Солонгос улсын үндэсний ТВ ( SBS, MBS, JTBC)-дийн шударга үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-ын ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоосон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.