НУТГИЙН 20 ХУВЬД НОГОО ЦУХУЙГААГҮЙ, МАЛ БЭЛЧЭЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
2022-05-06 10:31

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна. Харин Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Ховд, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйжээ.

Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж. Харин нутгийн 20 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна.

mal-1-640x385 Нутгийн 20 хувьд ногоо цухуйгаагүй, мал бэлчээрлэх боломжгүй байна

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.