УЛААН ХООЛОЙН БИТҮҮРЭЛТЭЙ НЯРАЙД ТӨРСНӨӨС ХОЙШ 48 ЦАГИЙН ДОТОР МЭС ЗАСАЛ ХИЙЖЭЭ
2022-05-10 11:00

Улаан хоолойн битүүрэлтэй нярайд төрснөөс хойш 48 цагийн дотор мэс засал  хийжээБаянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт улаан хоолой нь битүү, цагаан мөгөөрсөн хоолойтой холбоотой цорго үүссэн гажигтай нярай төржээ. Тус эмнэлгийн Мэс заслын тасгаас нярайг төрснөөс хойш 24 цагийн дотор дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу ЭХЭМҮТ-ийн Цээжний мэс заслын тасгийн эрхлэгч М.Зоригтбаатар, хүүхдийн унтуулгын эмч Сэргэлэн нар явсан байна.

Тэд аймгийн Ерөнхий мэс заслын тасгийнхантай хамтарч нярайг төрснөөс хойш 48 цагийн дотор мэс засал амжилттай хийжээ. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар орон нутагт очсон тэр үед нь ходоодны ар ханын булчингийн хөгжилгүй ходоод цоорхой төрсөн нярай ирсэн бөгөөд орон нутгийн эмч нартай хамтарч мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.