“АЛДАРТ ЭХ-2022” СПОРТЫН IV НААДАМ БОЛНО
2022-05-11 13:30

Тус спортын наадам шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулагдана.

Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор ээжүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алдарт Эх-2022” Спортын IV наадам 2022 оны 05 дугаар сарын 14, 15 өдрүүдэд Hawaii SPORT Center-т зохион байгуулагдана.

Тус спортын наадам шатар, дартс, теннис, сагсан бөмбөг, волейбол гэсэн спортын 5 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд төрсөн сараараа баг болон нэгдсэн Алдарт эх цахим нэгдлийн “Шонхорууд”, “Арга Билэг”, “Марта”, “Цоглог”, “Яргуй”, “June Angels “, “Долоон Бурхан”, “Нархан”, “Diamonds”, “ГооДаль”, “Ягаан цэцэгс”, “Super Stars” “Багахангай”, “Багануур” гэсэн 14 багийн 400 гаруй эмэгтэйчүүд оролцох юм.

Спортын IV наадамд насны ангилал (-39 нас, 40+ нас) өмнөх жилүүдийн адил хэвээр мөрдөгдөж буй бөгөөд Алдарт эх цахим нэгдлийн гишүүн эмэгтэйчүүд оролцож байна. Өнгөрсөн жил 12-р сарын “Супер старс” баг багийн нийт дүнгээр тэргүүлэн шилжин явах цомын эзэн болсон аж.
Тус спортын наадмын ерөнхий зохион байгуулагч “Алунгоо Эх” ТББ, Алдарт эх цахим нэгдэл групп ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.