АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫНХАН ӨРГӨН ХҮРЭЭНИЙ ЭКСПО ЗОХИОНО
2022-05-12 14:20

Дэлхийн аялал жуулчлалын салбарын орлого 500 тэрбум ам.доллароор буурч  магадгүйЗочлох үйлчилгээний салбарт инновацыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох зорилготой.

Зочлох үйлчилгээний салбарт инновацыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, түншлэлийг бий болгох зорилготой “Зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн”-г тавдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын “Еvent hall” танхимд зохион байгуулна.

Мөн үеэр салбарын хүний нөөцийг чадавхжуулах, туршлага солилцох, ажил мэргэжлийг сурталчлах үүднээс “Зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг уламжлал ёсоор явуулах юм.

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг зохиож, аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг түр болон байнгын ажлын байртай болоход туслахын сацуу аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай байгаа мэргэжлийн ажилтнаа олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбоно.

Түүнчлэн “Зочлох үйлчилгээний салбарын цахим шилжилт” хэлэлцүүлэг, мэргэжлийн тогооч нарын BATTLE /багийн халз тэмцээн/, бартендерийн үзүүлбэр /BARMONEY/, урлагийн тоглолт зэргийг өргөн хүрээний олон эвентийг багтаагаад байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.