ОНГОЦОНД ХАМГИЙН ИХ ХАЯДАГ ЗҮЙЛСИЙГ НЭРЛЭВ
2022-05-13 12:17

Тусгай үүргийн онгоц хөөрлөөБританийн агаарын тээврийн компанийн инженерүүд онгоцыг засах үедээ зорчигчдын гээсэн ямар эд зүйлсийг онгоцны салоноос олдгоо ярьжээ.

Инженерүүд онгоцонд үзлэг хийж, засварлахдаа суудал нь хэвийн эсэх, онгоцны бусад зугаацуулах хэсэг ажиллаж байна уу үгүй юу гэдгийг шалгадаг байна. Энэ үедээ утасгүй чихэвч хамгийн их олдог гэжээ. Түүнчлэн агаарын тээврийн компанийн ажилтнууд онгоцноос гар утас, хүзүүний дэр, устай сав, хувцас, ороолт, нүдний шил, асаагуур, фото аппарат, паспорт олноор олдог байна.

“Өвөрмөц олдвор ч бий. Жишээ нь гэхэд бид хуурамч паспорт, эсвэл амьтан олж байсан. Нэг удаа муурын эзнийг олж чадаагүй, асрах газарт өгсөн” гэж тэд тэмдэглэжээ. Мөн үүргэвч, сүйн бөгж, серфингийн самбар зэрэг ч олддог байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.