УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМААР ХАЛХГОЛЫНХОН ШАЛГАРЛАА
2022-05-13 13:00

Халхголынхон ялалтын баяраа тэмдэглэж байна

Дорнод аймгийн хувьд 2015 онд Дашбалбар сум, 2018 онд Хөлөнбуйр сум Улсын тэргүүний сумаар шалгарч байсан юм.

Улсын Тэргүүний сумаар Халхголынхон шалгарлаа. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Улсын тэргүүний сумаар Төв аймгийн Алтанбулаг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Завхан аймгийн Тэс, Дорнод аймгийн Халх гол сумыг шалгаруулж, тус бүр 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам дөрвөн бүсээс нэг сум шалгаруулахаар тогтсоны дагуу энэ жил зүүн бүсээс Дорнод аймгийн Халх гол сум ийнхүү тэргүүллээ.

Дорнод аймгийн хувьд 2015 онд Дашбалбар сум, 2018 онд Хөлөнбуйр сум Улсын тэргүүний сумаар шалгарч байсан юм.

                                                                        Эх сурвалж: МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.