ИХ ТЭНГЭРТ ГАРСАН ТҮЙМЭР УНТРААХ ҮЕЭР ОСОЛД ОРСОН ТТХГ-ЫН АЖИЛТНЫ ХҮНД ГЭМТСЭНИЙГ НУУЦАЛЖЭЭ
2022-05-13 10:55

Их тэнгэрт гарсан түймэр унтраах үеэр осолд орсон ТТХГ-ын ажилтны хүнд гэмтсэнийг нууцалжээ 

Их тэнгэрийн аманд өчигдөр үд орчимд түймэр гарчээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул, хамгаалалтын албаны амарч байсан албан хаагч нар яаралтай дуудагдан ажилласан байна.

Их тэнгэрийн амны баруун ууланд гарсан түймэр рүү дөрвөн дугуйтаар ус зөөж явсан албан хаагчид осолдож нэг нь тээврийн хэрэгсэлдээ дарагдан хүнд гэмтэл авсан байна. Уулын хажуу руу өнхөрсөн дөрвөн дугуйтад таван ажилтны нэг нь дарагдаж хүнд гэмтэл авсныг тус газрынхан ихэд нууцалж байгаа бололтой.

Ажлаа хийж яваад хүнд гэмтэл авсан дэслэгч Б одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Гал түймэр гарсан шалтгаан тодорхойгүй, ТТХГ-ын 60, 70 орчим албан хаагч өөрсдийн хүчээр унтраасан байна.  Их тэнгэрийн аманд ууланд түймэр тавьсан этгээдийг хамгаалахын тулд төрийн тусгай албан хаагч ажлаа хийж яваад бэртэж гэмтэн биеийн байдал нь хүнд байгааг ийнхүү нууцалж байгаа бололтой. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.