74 хүнээс коронавирус илэрч, нэг иргэн энджээ
2022-05-24 11:22

1306 хүнээс коронавирус илэрч,нийт халдварын тоо улсын хэмжээнд 37,285 болж  байнаСүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 74 тохиолдол батлагдсан байна.

Шинээр батлагдсан тохиолдлуудын

  • 60 нь нийслэлд
  • 14 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 924,225 болж нэмэгдэв.

Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,115 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.