Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэй
2022-06-06 14:10

Б.Анхбаяр: Хайртай хүнийхээ үнэ цэнийг мэдрэхийг хүсвэл “Үүрдийн хайр”-ыг хамтдаа үзээрэйОдоогоос долоон жилийн өмнө “Хайрын хүч” хандивын тоглолт хийж  ховор төрлийн аюулт  ясны хорт хавдар өвчний эсрэг тэмцэж  байсан Б.Тамир болон С.Болормаа нарын бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн “Үүрдийн хайр” уран сайхны кино бүх кинотеатруудаар гарч байна.

Энэхүү кино зохиолын баатрууд болох хосууд өөрсдийн цахим хуудсандаа 2014 -2016 онд аюулт өвчнийхөө эсрэг туулж буй  замнал болон хайрын түүхээ нийтэлж, Монголчуудад хуваалцан үнэнч хайр, амьдралын үнэ цэнийг ойлгуулж байсан билээ.

Гайхалтай хосын амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь хосуудын тухай бидний мэдэхгүй үйл явдал, тэмцэл, баян гуниг, асуудлууд, нууцлал болж ирсэн бүх зүйлсийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгон бидний хүртээл болгож байгаа юм.\

\“Үүрдийн хайр” уран сайхны кино уран бүтээлчид нэгэн сайхан бүсгүйд мөнхийн дурсгалын суварга босгосон шигээ киноны орлогыг ч сайн үйлсийн аянд зориулахахаа хэллээ. Тэд Эх хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн хүүхдийн тасгийг бүрэн тохижуулахаар зураг төслөө хийгээд байгаа юм байна. Мөн тэр бүр кино үзээд байх завгүй ажилладаг иргэддээ болоод залуу хосуудад “Үүрдийн хайр” киноныхоо тасалбарыг бэлэглэлээ. Тиймээс үзэгч та бүхэн бодит амьдралаас сэдэвлэсэн гэгээн хайрын тухай үзэнгээ сайн үйлсийн аянд өөрийн хувь нэмрээ оруулаарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.