Ням гарагт "Тамирчдын баярын өдөр"-ийг зохионо
2022-06-21 17:07

Цар тахлын улмаас хоёр жил зохион байгуулаагүй байсан "Тамирчдын баярын өдөр"-ийг энэ жил орон даяар нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлнэ гэж Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

Ням гарагт "Тамирчдын баярын өдөр"-ийг зохионоЭнэ баяраа урьд жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, онцлог зохион байгуулахаар болсон ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирэх аж.

Мөн Биеийн тамир, спортын салбарын үе үеийн удирдлагууд салбарын төв байгууллагыг тэргүүлж байх үедээ хийсэн ажил, цаашид хийх ажлын талаар санал солилцох юм.

Энэ өдрийн оргил арга хэмжээ нь Д.Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхлэх бөгөөд хүндэт зочид спортын зүтгэлтэн, эрдэмтэн, ахмад тамирчин, олимп, паралимп, диплимп, тусгай олимп, залуучуудын олимп, тив, дэлхийн медальтан тамирчид, багш дасгалжуулагчид болон нийслэл, дүүрэг, хүчний байгууллагын албан хаагчдын хүндэтгэлийн жагсаал болно. Араас нь цацагтай аэробик, гимнастикийн үзүүлэх тоглолт, флаш моби дасгал, “UB dreams” хамтлагийн бөмбөрийн тоглолт, брейк бүжиг зэрэг үзүүлэх тоглолт болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.