Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг авч байна
2022-06-22 16:18

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөвАрдын хувьсгалын 100,101-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч буйг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Гадаадын жуулчдын тасалбарыг захиалахдаа албан бичиг, нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/, зочид буудлын захиалгын баталгаажуулалт /ямар зочид буудалд байрлах/ гэсэн материалыг бүрдүүлж өгнө.

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.