Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2022-06-23 10:19

70 жилийн туршид Өвөр Монголын аж ахуй нийгмийн хөгжил илэрхий амжилтад  хүрэвЦаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй гарчээ.

Тодруулбал, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн зарим, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар зуншлага сайн байгаа бол Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар дунд зэргийн байна.

Харин Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар зуншлага муутай, гандуу байгааг мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.