Бизнесийн нэр хүндийн илэрхийлэл 7070 брэнд дугаарыг ТОП-100 байгууллагад гардуулж эхэллээ
2022-06-23 14:39

Монголын цахилгаан холбоо хувьцаат компаниас бизнесийн байгууллагуудад зориулан “Үнэ цэнэ үүрд оршино” бэлгэдэлтэй 7070-хххх брэнд дугаарыг албан ёсоор худалдаанд гаргаж байгаа бөгөөд МУ-ын Засгийн газар болон МҮХАҮТ-аас шалгаруулсан 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн амжилтыг хүндэтгэн 7070-хххх брэнд дугаарынхаа дээжээс “7070-0001 – 7070-0100” хүртэлх 100 ширхэг дугаарыг гардуулж эхэллээ.

Дээрх 7070-хххх брэнд 100 ширхэг дугаарыг ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд олгохдоо эрэмбэлэгдсэн амжилтыг нь бэлгэшээн, дугаарын сүүлийн 2 орны цифрийг харгалзуулж байгаа болно.

 

 

 

Энэхүү 7070-хххх брэнд дугаарын үйлчилгээний онцлог давуу талуудаас дурдвал:

  • Сүлжээ харгалзахгүй үнэгүй ярих,
  • Call center үйлчилгээ үнэгүй ашиглах,
  • Дэлхийн аль ч улсаас интернэт орчинд тус дугаарыг ашиглах боломжтой,
  • Мэдээллийн лавлах 1900-1109-с лавлагаа үнэгүй авах,
  • Олон улсын 001 гарцаар тодорхой лимитэд үнэгүй ярих,
  • Нэмэлт үйлчилгээ үнэгүй авах,
  • Тус компанийн VIP хэрэглэгчийн ангилалд хамрагдах,
  • Монгол орон даяар газарзүйн байрлал хамаарахгүй захиалан авч ашиглах,
  • Гар утсан дээрээ application суулган дуудлага хийж, хүлээн авах боломжтой.


Монголын цахилгаан холбоо ХК

Харилцаа бүрийг холбоно

Захиалгын утас: 7070-00837000-8000

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.