ҮЙЛ ЯВДАЛ: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийнэ
2022-07-01 14:00

Монголын Уран зургийн галерейд

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14:00-17:00 цагт УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

Эрүүл Мэндийн Яаманд

10:00 цагт иргэдээс эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар тус яамны удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ. 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон газрын дарга нар, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өгнө.

Хангарди ордонд

10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдана.

Тусгай хэрэгцээт хүүхдийн 55 дугаар сургуульд

11:00 цагт тус сургуульд Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнд хэл засалч багшаар суралцсан багш нарт диплом гардуулна.

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:00 цагт МУИС, ИКЧИС-ийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид БНТУ-ын Ван мужийн нутагт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр археологийн хайгуулын ажлыг гүйцэтгэж, Чингис хааны ач хөвгүүн Хүлэгү хааны 1265 онд байгуулсан зуны ордны туурийг нээсэн талаар мэдээлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.